Hero image 1 Hero image 2 Hero image 3

Байгальд ууссан сууц

Байгальд уусан амьдрах мөрөөдлийн сууцаа хүссэнээрээ бүтээгээрэй. Honka 65 жилийн турш дэлхий даяар 90,000 гаруй нордик хаусыг хүлээлгэн өгч та бидний мөрөөдлийг цогцлоосоор байна. Үеэс үед дамжин үлдэх дүнзэн хаусаа шинээр төсөөлцгөөе. 

Байгальд уусан амьдрах боломж

Чамин, тансаг Байгаль эх загварууд нь цэвэр агаар, унаган байгалийг хаусын гаднаас ч, дотроос ч мэдрэн үзэсгэлэнт байгалийн нэгээхэн хэсэг, үргэлжлэл нь болон амьдрах мөрөөдөл тань биелэлээ оллоо. Цэлгэр том тагт, балконууд нь агаар дүүрэн амьсгалах орон зайг бий болгож, асар том цонхнууд нь үзэсгэлэнт харууцыг гэрийнхээ нэг хэсэг болгох боломжийг өгч бүх мэдрэмжийг тань илэрхийлнэ.

Honka Kanto

Honka Канто

Финланд хэлээр модны хожуул хэмээн нэрлэгдсэн Хонка Канто нь хөрсөндөө бат бөх суусан дэгжин, хавтгай загвар юм. Орчин үеийн, тансаг загвар Honka Канто нь үүднээсээ шууд байгальд умбан орох мэдрэмжийг төрүүлнэ. Модерн, том саруул цонхнууд нь байгалийн гэрлийг нэвтрүүлж, панорама харууцыг өгнө.

Нийт талбай: 298 m2

Honka Manto

Honka Манто

Honka Манто, орчин үеийн нордик загвар нь Америк маягийн хаусаас сэдэвлэсэн, эцэс төгсгөлгүй үргэлжлэх үзэсгэлэнт харууц, цэлгэр том орон зай, хуучин цагийн тансаглалыг мэдрүүлэх жинхэнэ урлагийн бүтээл болж чаджээ. Финланд хэлээр Манто гэдэг нь модны амьд их биеийг хэлэх бөгөөд үүгээр ус, шим тэжээл модны үндэснээс орой руу дамжин тэгжээгддэг шиг хаусын ганган хийц бие бие рүүгээ саадгүй урсан уялдах мэт санагдуулна.

Нийт талбай: 559 m2

Honka Latvus

Honka Латвус

Шале маягийн Honka Латвус нь дотроо үлэмж саруул, цэлгэр санагдах бөгөөд сүрлэг том нарс модыг санагдуулна. Латвус гэдэг нь Финланд хэлэнд модны орой гэсэн утгатай бөгөөд тэнгэр өөд тэмүүлэх хаусын гайхалтай налуу дээврийг онцолжээ. Асар том шилэн тагтан өрөө нь бүтэн жилийн турш таныг уйдаахгүй.

Нийт талбай: 301 m2

Тайвшрах, сэргэх, өөрийгөө сэлбэх орчин.

Мөрөөдлийн сууцаа цогцлоож, хүссэнээрээ өөрчлөх боломжтой загварууд

Төсөөлөл бүрт тохируулан өөрчлөх боломжтой загварууд, материалын сонголтууд, дэвшилтэт технологи. Унтлагын өрөө, бүтэн давхар ч нэмэх, эсвэл төлөвлөлтийг бүхэлд нь өөрчлөх хүсэлтэй байсан ч бүрэн боломжтой. 60+ жилийн туршлага, мэдлэг, ур чадвар мөрөөдөлд тань хөтөлнө. Харилцагч нарын маань бүтээсэн гайхамшгуудтай танилцана уу.

Rymattyla Honka Metso Latvia Exterior Lux Bretagne Hero image
quote-icon

Дүнз нь амьд мэдрэмжийг төрүүлдэг учраас бидний сонголт байж чадсан. Модон хана нь амьсгалж, чийгшлийг зохицуулдаг.

Хятад улс - Honka Metso хаусын оршин суугч Франк

quote-icon

Дүнзэн байшинд амьдрах нь бидний мөрөөдөл байсан. Хэзээ нэгэн цагт энэ байшинд бидний ач зээ, тэр ч бүү хэл тэдний үр хүүхэд амьдарна гэдэгт итгэж байна. 

Финланд улс -Honka Louna сууцын оршин суугч Кайза

quote-icon

Илүү бөх, сайн нойрыг энд л авч байгаагаа мэдэрнэ. Зузаан бат бөх хана гадны дуу чимээг сайн тусгаарлана.

Их Британи улс- Honka Lagom хаусын оршин суугч Ханну

quote-icon

Тав тухтай байдал, дотор агаарын агаарын чанар нь Honka хаусыг сонгоход нөлөөлсөн гол хүчин зүйлс юм.

Латви улс- Honka Metsuri хаусын оршин суугч Виолета

Анагаах увидаст эрүүл хана.

Эрүүл & Аюулгүй амьдрал

Эрүүл & Аюулгүй амьдрал

Honka хаусууд бүхэлдээ өөрөө эко систем, эрүүл эрчим хүчний хэмнэлттэй сууц юм. Органик барилгын хийц, хамгийн цэвэр дотор агаар, дулаан, тухтай, стресс бууруулах, эрүүл амьдрах орчинг өгч чадна. Цул дүнз нь галд тэсвэржилтийн үзүүлэлтээрээ бетон, төмөр хийцээс илүү юм.

Зөвхөн таньд зориулсан хаус

Зөвхөн таньд зориулсан хаус

Зөвхөн таньд зориулан төлөвлөж, загварчилж бүтээдэг учраас бид мөрөөдлийг тань цогцлоогч байж чадна. Газарзүйн онцлог, үзэсгэлэнт харууц, архитектурын гоо зүйг тусган төлөвлөхөд тань туслана. Эхний мөчөөс эцсийн хадаас хүртэл бид хамт байж, туршлага, мэдлэгээ харамгүй хуваалцах болно.

Алдаагүй, шуурхай гүйцэтгэл

Алдаагүй, шуурхай гүйцэтгэл

Үе дамжуулан үлдээх хаусыг хүслийн тань дагуу төлөвлөж, гүйцэтгэхэд бид тусална. Чадварлаг, туршлагатай мужаанууд, гүйцэтгэлийн баг таны хаусын угсралтыг дээд зэргийн чанар, гүйцэтгэлээр угсарч хүлээлгэн өгнө.

Үе дамжин үлдээх хаусаа дахин төсөөлөе.

Honka - эрүүл амьдралын хэв маяг

Honka -ийн аль ч загварт байгалийн гоо үзэсгэлэн, орчин үеийн нордик архитектурын уран шийдлийг төгс тусгасан байдаг. Гоёмсог уран төгс хийцүүд, асар том цонх, нүд алдам үргэлжлэх харууцыг хаусын дотор мэдрүүлсэн загварууд нь байгаль эхийн төгс бүтээлийг амьдралын мөч бүхэнд таашаах боломжийг олгоно. Хаусын хана бүрээс хамгийн бат бөх модыг харж, хүрч, үнэрлэж болох мэдрэхүйн тансаглагийг таньд бэлэглэнэ.

Honka хаусын үйлдвэрлэлд Финн ойн зөвхөн гэрчилгээтэй нарс, гацуур модыг ашигладаг. Бид дээд зэргийн ачаалал даах чадвартай цуурч, хагарахгүй гол модыг сонгож ашигладаг.

honka-reference-manninen-exterior-minnakivinen_LEIMA

Мөрөөдлийн хаусаа сонгоорой

Санаа өгөх хаусын загварууд болон Honka хаусын жишээнүүд бүхий каталогиудыг татаж авах.

Илүү ихийг мэдэхийг хүсвэл? Загваруудтай танилцах.

Honka-CustomHomes-2024-ETUKANSI-72dpi

Манай шинэ каталогийг татаж авна уу

Бид таньд туслахад бэлэн.

HONKA монгол
Хонка Лог Хоум ХХК

606А тоот, Сэнтрал Тауэр,
Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай 2,

Сүхбаатар дүүрэг-8, Улаанбаатар, Монгол улс, 14200