_honka-log-home-reference-rymattyla-asumisenunelmia-unique-001 (2) honka-log-holiday-home-reference-mongolia-halla-exterior-002-ID4007615 (2) Honka-Lux-julkisivu-Minna-Kivinen (7) Honka_reference_Manninen_exterior_MinnaKivinen_10 (2)

Зөвхөн таньд зориулсан модерн хаус

Байгальд уусан амьдрах мөрөөдлийн сууцаа хүссэнээрээ бүтээгээрэй. Honka 65 жилийн турш дэлхий даяар 90,000 гаруй барилгыг хүлээлгэн өгч та бидний мөрөөдлийг цогцлоосоор байна. Манай хамгийн сүүлийн каталоги татаж аван, дэлхийн өнцөг булан бүрд байрлах, тухайн харилцагчид тусгайлан зориулсан, дээд зэргийн модоор хийгдсэн 20 гаруй Honka хаусын төслүүдтэй танилцана уу.

Загваруудтай танилцан онгодоо хөтлөхийг хүсвэл каталогийг татаж авна уу.

Honka-CustomHomes-2024-ETUKANSI-72dpi

МАНАЙ ШИНЭ КАТАЛОГИЙГ ТАТАЖ АВНА УУ

Зөвхөн таньд зориулсан хаусаа төлөвлөж эхлээрэй

Минималист орчин үеийн амралтын газар эсвэл хөдөөний амралтын сууц алийг нь ч төсөөлж байсан Honka -ийн хамгийн хүсэмжит, эрэлтэт загваруудаас бүрдсэн каталоги, коллекцоос санаа авах боломжтой. Бүх Honka хаусын багцыг таны хэрэгцээ, шаардлагад тохируулан үйлдвэрлэн илгээдэг тул та өөрийн хүссэн загвараар захиалж болно. Бид таны хүсэлд нийцсэн өвөрмөц хаусыг загварыг гаргахаас гадна таны гаргасан архитекторын зураг төслүүдийг хэрэгжүүлэх боломжтой.

Том загварууд – жишээнүүд

honka-log-home-3D-visualisation-Aarnio-313-1A-exterior-001-ID50411

Honka Aarnio

"Honka Aarnio" байшин гоо үзэсгэлэнгээрээ гайхшруулна. Фин хэлний "aarnio" гэдэг нь шигүү ой эсвэл эрдэнэсийн сан гэсэн утгатай бөгөөд сүүлийн утга нь энэхүү байшингийн орон зайн зохион байгуулалтад бүрэн тохирно.

honka-log-house-3D-visualisation-Kanto-298-1A-export-exterior-001-ID50274 (4)

Honka Kanto

"Honka Kanto" нэр нь Фин хэлний "модны үндэс" гэсэн үгнээс гаралтай. Энэ байшин нь нэрнийхээ адилаар орчин үеийн энгийн загвартай бөгөөд орчны байгальд гүн гүнзгий уялдсан бүтэцтэй.

honka-vainio

Honka Vainio

"Honka Vainio" бол орчин үеийн чамин тусдаа сууц бөгөөд бүх гол өрөөнүүд нь гаднах байгаль руу чиглэсэн нээлттэй зохион байгуулалттай. Том дээврийн террас нь энэ загварыг онцгой болгодог.

Дунд хэмжээтэй тансаг сууцууд – Жишээнүүд

honka-lux-lmalli

Honka Lux

"Honka Lux" нь гэрэл гэгээг бэлгэдсэн нэртэй. Таазнаас шал хүртэлх цонхнууд нь өглөөний наран мандахаас оройн нар жаргах хүртэл байгалийн гэрлийг гэрт нэвтрүүлнэ. Энэ бол Скандинавын архитектурын шилдэг жишээ юм!

Halla-Ext-Extra3_muutos

Honka Halla

"Honka Halla" загварын сэтгэл татам, орчин үеийн төрх хэн бүхний сэтгэлийг булаана. Гаднах архитектур нь олон улсын хэмжээнд алдартай бүрхүүл маягийн хэлбэртэй бөгөөд террасууд нь салхи шуурганд хамгаалалт болно.

honka-log-cabin-tuuli-100-2a-exterior-003-ID35969 (1)

Honka Tuuli

"Honka Tuuli" нь байгальтай ойр байх мэдрэмжийг төрүүлдэг. Нэгтгэсэн зочны өрөө болон гал тогоотой энэхүү байшин нь хүрээлэн буй байгалийн үзэмжийг өргөн хүрээнд тольдох боломжийг олгодог.

Мөрөөдлийн сууцаа цогцлоож, хүссэнээрээ өөрчлөх боломжтой загварууд

Төсөөлөл бүрт тохируулан өөрчлөх боломжтой загварууд, материалын сонголтууд, дэвшилтэт технологи. Унтлагын өрөө, бүтэн давхар ч нэмэх, эсвэл төлөвлөлтийг бүхэлд нь өөрчлөх хүсэлтэй байсан ч бүрэн боломжтой. 60+ жилийн туршлага, мэдлэг, ур чадвар мөрөөдөлд тань хөтөлнө. Харилцагч нарын маань бүтээсэн гайхамшгуудтай танилцана уу.

Rymattyla Honka Metso Latvia Exterior Lux Bretagne Hero image
quote-icon

Дүнз нь амьд мэдрэмжийг төрүүлдэг учраас бидний сонголт байж чадсан. Модон хана нь амьсгалж, чийгшлийг зохицуулдаг.

Хятад улс - Honka Metso хаусын оршин суугч Франк

quote-icon

Дүнзэн байшинд амьдрах нь бидний мөрөөдөл байсан. Хэзээ нэгэн цагт энэ байшинд бидний ач зээ, тэр ч бүү хэл тэдний үр хүүхэд амьдарна гэдэгт итгэж байна. 

Финланд улс -Honka Louna сууцын оршин суугч Кайза

quote-icon

Илүү бөх, сайн нойрыг энд л авч байгаагаа мэдэрнэ. Зузаан бат бөх хана гадны дуу чимээг сайн тусгаарлана.

Их Британи улс- Honka Lagom хаусын оршин суугч Ханну

quote-icon

Тав тухтай байдал, дотор агаарын агаарын чанар нь Honka хаусыг сонгоход нөлөөлсөн гол хүчин зүйлс юм.

Латви улс- Honka Metsuri хаусын оршин суугч Виолета

90,000+ байшин хүргэсэн найдвартай түнш.

Эрүүл & Аюулгүй амьдрал

Эрүүл & Аюулгүй амьдрал

Honka хаусууд бүхэлдээ өөрөө эко систем, эрүүл эрчим хүчний хэмнэлттэй сууц юм. Органик барилгын хийц, хамгийн цэвэр дотор агаар, дулаан, тухтай, стресс бууруулах, эрүүл амьдрах орчинг өгч чадна. Цул дүнз нь галд тэсвэржилтийн үзүүлэлтээрээ бетон, төмөр хийцээс илүү юм.

Зөвхөн таньд зориулсан хаус

Зөвхөн таньд зориулсан хаус

Зөвхөн таньд зориулан төлөвлөж, загварчилж бүтээдэг учраас бид мөрөөдлийг тань цогцлоогч байж чадна. Газарзүйн онцлог, үзэсгэлэнт харууц, архитектурын гоо зүйг тусган төлөвлөхөд тань туслана. Эхний мөчөөс эцсийн хадаас хүртэл бид хамт байж, туршлага, мэдлэгээ харамгүй хуваалцах болно.

Алдаагүй, шуурхай гүйцэтгэл

Алдаагүй, шуурхай гүйцэтгэл

Үе дамжуулан үлдээх хаусыг хүслийн тань дагуу төлөвлөж, гүйцэтгэхэд бид тусална. Чадварлаг, туршлагатай мужаанууд, гүйцэтгэлийн баг таны хаусын угсралтыг дээд зэргийн чанар, гүйцэтгэлээр угсарч хүлээлгэн өгнө.

Мөрөөдлийн хаусаа сонгоорой

Санаа өгөх хаусын загварууд болон Honka хаусын жишээнүүд бүхий каталогиудыг татаж авах.

Илүү ихийг мэдэхийг хүсвэл? Загваруудтай танилцах.

Honka-CustomHomes-2024-ETUKANSI-72dpi

Манай шинэ каталогийг татаж авна уу

Бид таньд туслахад бэлэн.

HONKA монгол
Хонка Лог Хоум ХХК

606А тоот, Сэнтрал Тауэр,
Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай 2,

Сүхбаатар дүүрэг-8, Улаанбаатар, Монгол улс, 14200

Байгальд уусан амьдрах – Тансаг дүнзэн хаусууд

Финланд улсаас мэндэлсэн амьдралын хэв маяг. Honka хаус бүр байгалиас бүтээгдсэн урлагийн бүтээл төдийгүй Финн дизайн, урлалын шилдэг бүтээл юм. Финландын төв хэсэгт орших Карстула хотод бид хүнд ээлтэй барилгууд үйлдвэрлэдэг. Honka® нь Honkarakenne Plc-ийн бүртгэлтэй худалдааны тэмдэг юм. Энэ нь манай гэр бүлийн бизнесийн туршлага, 65 гаруй жилийн дүнзэн барилгад өгсөн бидний хайр, хүндэтгэлийг өгүүлж байгаа бөгөөд бид хойд туйлын амьдралын эрч хүчийг танд хүргэж байгаадаа баяртай байна.